Сураггүй болсон жирэмсэн эмэгтэйн цогцсыг олжээ
Чех улсын Ческа Липа хотод ажиллаж амьдардаг манай улсын иргэн “Ц” гэх эмэгтэй 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон талаарх мэдээллийг бид хүргэсэн.
Тэгвэл Ческа Липа хотын цагдаагийн газраас 15:00 цагт иргэн “Ц”-ийн цогцсыг олж, эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.
Монгол улсын иргэн “Ц” нь 25 настай 38 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд гэрээсээ гараад 50 гаруй цаг сураггүй болжээ.
Тус хотын цагдаагийн газраас урьдчилсан байдлаар гадны нөлөөгүй гэж дүгнэсэн гэдэг мэдээлэл байна. Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийж, үхлийн шалтгааныг тодорхой болгоно гэж мэдэгджээ.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.