Шүүмжлэл дагуулсан Төв талбайн гацуур мод

Шинэ оныг угтаж Сүхбаатарын талбай дээр өнөөдөр барьсан гацуурууд цахим орчинд иргэдийн шүүмжлэлд өртөж байна. Тэгвэл энэхүү гацууруудыг НҮБ-ын суурин зохицуулагчийн газар, Элчин сайдын зарим яамд, олон улсын байгууллагууд барьсан аж. 

"Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дахин боловсруулсан модоор энэхүү гацууруудыг барьсан" хэмээн санаачлагч байгууллагаас тайлбар хийжээ. 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг GREEN FEST эвентийг Сүхбаатарын талбайд удахгүй зохион байгуулах ажээ. Эвентийн үеэр иргэдэд халуун хоол, уух зүйлсээр үйлчлэхээс гадна баяртай холбоотой бэлэг дурсгал, чимэглэл худалдаалагдана. Мөн дулаацах боломжтой халаагуур байршуулна гэж НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.

317742985 3391450287809928 6217963178366576132 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.