СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-30

🔴Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 2 их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-нд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын дүнг Засгийн газраас танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газраас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэнд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг зорилго болгон ажиллаж байгаа. Хуулийн дагуу өрсөлдөөний зарчмыг хангаад явж байгаа хувийн хэвшил төрийн ямар нэгэн дарамт шахалтгүй үйл ажиллагаагаа явуулж байх ёстой. Харин Монгол улсад улс төрийн болон хууль хяналтын байгууллагуудаар нөлөөлөл үзүүлэх замаар давуу боломжуудыг өөртөө олж авсан хэд хэдэн тохиолдол гарч ирсэн. Үүний нэг жишээ бол Дарханы төмөрлөгийн үйлдвэр.

2022 оны хаврын Засгийн газрын хуралдаанаар 25 хоногийн хугацаатай санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг байгуулсан байдаг. Тус ажлын хэсэг хяналт шалгалт хийгээд дууссан.

Энэхүү хяналт, шалгалтын нэгдсэн дүнгээр талаарх дүгнэлт бодитоор гарч ирсэн. Эдгээр зөрчлийг АТГ-т хянах шалгах ажлыг явагдаж байна.

  • Зөвхөн долоон жилийн хугацаанд борлуулсан төмрийн хүдрийн баяжмалын үнийн зөрүү нь 840,9 тэрбум төгрөг бодитоор тогтоогдсон.
  • 56,5 сая ам.доллар нь Кью Эс Си ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримт, ямар үйл ажиллагаа эрхэлсэн нь тодорхойгүйгээр шилжүүлсэн мөнгө;
  • 13,1 сая ам.доллар нь банкнаас авсан зээлийг Кью Эс Си ХХК руу шилжүүлсэн. Төрд 312 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөрийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс хийж байсан.
  • 494,4 тэрбум төгрөг нь ХХБ-наас авсан зээлд үйлдвэрийн өмч хөрөнгийг банкны барьцаанд тавьсан. Өнөөдрийн хүртэл чөлөөлөгдөөгүй байна.
  • 154,4 тэрбум, 100,2 тэрбум төгрөг нь 2017-2027 он хүртэл Кью Эс Си ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт менежмент үзүүлсний төлбөр гээд урьдчилаад авсан.
  • 108,3 тэрбум нь хөрөнгө оруулалтын өглөгт хуримтлуулсан хүү тооцсон төлбөр.
  • 55 тэрбум төгрөг нь вагон түрээсийн төлбөрт илүү төлсөн төлбөр

Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс мөнгө гаргуулж, вагон худалдаж аваад "Төмөр замын зураг төслийн институц" гэх компанид өмчлүүлээд буцаж үйлдвэрт түрээсэлж, 55 тэрбум төгрөг гаргаж авсан байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
183.177.100.4

Peee ingej aimar idsen ymuu ymar aimar idej uudag nowshnuud wee mongolchuudin bolomjiig bvvr haasan bainashdeee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.