? “Тэргүүн чансаа” ХХК дахин төлөвлөлт нэрийдлээр иргэдийн өмчийг үнэгүйдүүлсэн үү
Баянгол дүүргийн 1-р хороонд байрлах төмөр замын эсрэг талд дахин төлөвлөлтийн барилгын ажил үргэлжилж байна.
Тус барилгын ажлын тендерт “Тэргүүн Чансаа” ХХК 2017 онд шалгарчээ. Улмаар тухайн газарт тус компани эхний багц ажлуудаа амжилттай гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Гэвч дахин төлөвлөлтийн гурав дахь багц ажлаа эхлүүлсэн ч иргэн, компанийн хооронд маргаан үүсчээ.
Тодруулбал, төмөр замын эсрэг талын 11, 12-р байрны 40 гаруй өрхтэй тохиролцоонд хүрсэн ч ганц айлтай зөвшилцөлд хүрээгүйн улмаас барилгын ажил хойшлоод байгаа аж. Гомдол гаргаад буй иргэний хувьд бусдын өмчийг үнэгүйдүүлсэн, тус газарт орон сууц бус хятад зочид буудал барих гэж байна гэх мэдээллийг хүргэсэн. Үүсээд буй асуудлыг “Тэргүүн Чансаа” ХХК-ийн Дахин төлөвлөлтийн төсөл хариуцсан менежер болон хуульчаас тодрууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.