Түүхий нүүрсийг халсан Налайх дүүргийн иргэд сайжруулсан шахмал түлшинд угаартаж эхэлжээ
Налайх дүүрэг агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа учир энэ жилээс эхлэн сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлжээ.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш Налайх дүүргийн оршин суугчид угаарын хийд хордох болсон байна. Энэ талаар манай редакцад ирсэн мэдээллийн мөрөөр бид Налайх дүүргээс нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Оршин суугчдын хэлж байгаагаар "Иргэд угаартсан талаарх мэдээ ихээр сонсогдож, онцгой байдлын тэрэг байнга явах болсон. Сайжруулсан түлшний хурц үнэрт толгой өвдөж байгаа" талаар ярьж байна.
Нийслэлийн 220 мянга гаруй өрх сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Эхний жилүүдэд сайжруулсан түлшний хүрэлцээ хангамж муу, чанар стандартын талаар иргэд ихээр шүүмжилдэг байсан. Олон мянган хүн угаарын хийд хордож, цөөнгүй иргэд угаартаж амь насаа алдаж байсан нь үнэн. Өдгөө энэ шүүмжлэл нийслэл хотод дуулдах нь багассан бол энэ өвлөөс сайжруулсан шахмал түлш анх удаа хэрэглэж эхэлж байгаа Налайх дүүрэгт уг шүүмжлэл дуулдах болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.