СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бразил улстөрч цагдаа нар руу гар бөмбөг шиджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Бразилын улстөрч Роберто Жефферсон өөрийг нь баривчлахаар ирсэн цагдаа нар руу гар бөмбөг шидэж, гал нээсний дараа түүнийг саатуулаад байна.

Тус улсын Дээд шүүхийн дарга Кармен Лусиаг заналхийлсэн хэргээр гэрийн хорионд ороод байсан ноён Жефферсоныг цагдан хорих шийдвэр гарсны дагуу албаныхан түүнийг баривчлахаар Рио-де-Жанейро мужийн Леви Гаспариан дахь гэрт нь ирэхэд тэрээр алба хаагчид руу гар бөмбөг шидэж, улмаар хоёр офицер хэлтэрхийд өртөж, шархадсан байна. Мөн тэрээр винтов буугаар гал нээсний улмаас цагдаагийн машины салхины шил хагарчээ.

Бразилын Хөдөлмөрийн намын удирдагч асан, 69 настай Роберто Жефферсонг гэрийн хорионы нөхцөлөө зөрчсөн гэж үзсэн Дээд шүүхийн шүүгч Александр де Мораес түүнийг цагдан хорих шийдвэр гаргаад байна.

Хэт барууны үзэлтэй Ерөнхийлөгч Жаир Болсонарогийн холбоотон Жефферсон ийм арга барилаар баривчилгааг эсэргүүцсэний дараа ноён Болсонаро цагдаа нар руу буудсан хүмүүсийг баривчлах ёстой гэж мэдэгджээ. Жаир Болсонаро болон түүний гол өрсөлдөгч Луис Инасио Лула да Силва нарын хооронд ирэх ням гарагт өрнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны ширүүн өрсөлдөөний өмнө Бразилд улс төрийн хурцадмал байдал үүсээд байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.