СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-д оршин суудаг монгол эрэгтэйг хүн амины хэргээр баривчилжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

АНУ-ын Иллиной муж улсын Нортфилд хотхонд оршин суудаг 49 настай монгол эрэгтэй хамт амьдардаг эмэгтэйгээ хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэгт буруутгагдаж байна.

Тодруулбал, Түдэвдоржийн Шинэбаяр гэх эрэгтэй нь Нортбрук дахь Салем Волк хорооллын байранд 61 настай эмэгтэйтэй хамт амьдардаг байсан ба албаныхан энэ сарын 18-ны өдөр тус эмэгтэйг амьсгал хураасан байдалтай олжээ. Күүк тойргийн Шерифийн мэдээлснээр, унтлагын өрөөнийхөө шалан дээр хэвтэж байсан хохирогчийн бие нь бүхэлдээ хүнд гэмтэлтэй байсан ба тэрээр бэлгийн хүчирхийлэлд өртөж, зодуулсны улмаас тархиндаа ноцтой гэмтэл аван, нас барсан гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа аж.

Бүс нутгийн Шерифийн албанаас Т.Шинэбаярыг баривчилж, нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг, бусдын биед гэмтэл учруулсан, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр яллагдагчаар татаад байна. Мөн дүүргийн шүүхээс түүнийг батлан даалтад гаргахаас татгалзсан гэжээ.

Эх сурвалж: FOX 32 Chicago

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.223

Тэнэг шаар хүний нутагт амьдарч байж эргүү мал вэ. Одоо яая гэхэв ялаа эдлэж дээ.

Иргэн
1 жилийн өмнө
202.179.25.214

Шившиг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.