СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Финланд улс Оросын хил дагуу хашлага босгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Финландын улс төрийн гол намууд ОХУ-тай хил залгаа бүс нутагт хашлага босгохыг дэмжсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Ерөнхий сайд Санна Марин болон гол намуудын төлөөлөгчид өнгөрөгч мягмар гаргийн орой уулзаж, Финландын хилийн харуулын санал болгосон төлөвлөгөөг бүгд дэмжин, санал нэгдсэн гэж орон нутгийн "YLE" телевиз тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарласан цэргийн хэсэгчилсэн дайчилгаанаас зугтсан олон мянган орос иргэн хөрш зэргэлдээ улс орнууд руу дүрвэж байгаа тул Финландын эрх баригчид зүүн хилээр нь олон тооны дүрвэгч хууль бусаар нэвтэрнэ гэж эмээж байна. Түүнчлэн юм.

Хатагтай Марин мягмар гаргийн уулзалтын дараа "Энэхүү хашлага шаардлагатай гэдэгт бид санал нэгдсэн. Засгийн газар одоо тодорхой төлөвлөгөөг Парламентад өргөн барина. Финландын хилийн харуул үр дүнтэй бөгөөд зохих ёсны хилийн хяналтыг явуулахад бид хангалттай дэмжлэг үзүүлэх ёстой ба аливаа хурцадмал нөхцөл байдалд бэлэн байх хэрэгтэй" гэжээ.

Туршилтын журмаар барих богино хэсгийн хашлаганы санхүүжилтийн талаар ирэх сарын эхээр санал хураана гэж мөн тэрээр дурдсан байна. Нийт 1,340 км үргэлжлэх хилийн 20 хувь буюу ойролцоогоор 257 км дагуу босгох өргөст тор, хяналтын камер бүхий хэдэн метр өндөр хашлагыг бүрэн барьж дуусгахад дөрвөн жил шаардагдах бөгөөд хэдэн зуун сая еврогийн өртөгтэй байж болзошгүй гэж Хилийн харуулаас тооцоолжээ. Энэхүү төслийн эцэслэн батлах явдлыг ирэх оны дөрөвдүгээр сард болох Парламентын сонгууль хүртэл хойшлуулж магадгүй юм.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.