СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Оросын сөнөөгч онгоц орон сууцны барилга мөргөж осолджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

ОХУ-ын өмнөд хэсгийн Ейск хотын орон сууцны хороололд цэргийн нисэх онгоц осолдож, барилга мөргөсний улмаас 13 хүн амиа алдаж, 19 хүн шархаджээ.

Тус улсын Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлснээр, өнгөрөгч даваа гаргийн орой сургуулилтын нислэг үйлдэж байсан Су-34 сөнөөгч бөмбөгдөгч онгоцны нэг хөдөлгүүрт гал гарсан бөгөөд улмаар орон сууцны хороололд осолдох үеэр түлш нь шатсан байна. Харин нисгэгчид нь онгоц осолдохоос өмнө шүхрээр бууж амжсан аж.

Уг сөнөөгч онгоцны мөргөсөн орон сууцны барилгын таван давхар нь галд автаж, онцгой байдлын албаныхан газар дээр нь ажиллаж байгаа ба аврах ажиллагааны явцад 68 хүнийг аварсан гэжээ.

Одоо Краснодарын хязгаарын захирагч ослын газарт хүрэлцэн ирж, нөхцөл байдалтай танилцаж байгаа ба бүс нутгийн гал түймэр унтраах бүх албыг дайчилсан гэсэн юм. Мөн ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөгчдөө ослын газар руу илгээсэн гэж мэдэгдсэн байна.

Ейск нь Украины өмнөд хэсгийн Оросын эзэмшилд орсон нутаг дэвсгэрийн ойролцоо байрладаг ба Оросын тэнгисийн цэргийн нисэх хүчин тус хотыг сургалтын томоохон бааз болгон ашигладаг аж.

Эх сурвалж: BBC, TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.