СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний эсрэг ховор тэмцэл өрнөжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байгаа энэ үед тус улсын дарга Ши Жиньпин болон цар тахлын хатуу хязгаарлалтыг буруушаасан ховорхон эсэргүүцлийн арга хэмжээ Бээжин хотноо болж өрнөжээ.

Хайдян дүүргийн гүүрнээс өлгөсөн нэг лоозон дээр "Ковид шинжилгээ хэрэггүй, бид хоол идмээр байна. Хязгаарлалтууд хэрэггүй, бид эрх чөлөөг хүсэж байна. Худал хуурмаг биш, хүний эрхэм чанарыг хүсэж байна. Соёлын хувьсгал биш, шинэчлэлийг хүсэж байна. Удирдагчид биш, сонгох эрхийг хүсэж байна. Бид иргэд байхын тулд боол биш байх хэрэгтэй" гэж бичсэн бол нөгөөдөх дээр нь оршин суугчдыг Гэвч албаныхан шуурхай арга хэмжээ авч, эдгээр лоозонг буулган, эсэргүүцлийн зогсоосон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн юм.

Энэ долоо хоногийн ням гарагт эхлэх Коммунист намын 20 дугаар их хуралд оролцохоор 2,300 орчим дээд албан тушаалтан, намын төлөөлөгч нийслэлд Бээжинд хүрэлцэн ирэх юм. Энэ үеэр Ши Жиньпин өмнөх олон арван жилийн жишгийг эвдэж, гурав дахь удаагаа улиран сонгогдох нь тодорхой болоод байна.

Үүнийг тохиолдуулан Бээжингийн эрх баригчид баярын уур амьсгал бүрдүүлээд байгаа ч иргэдийн уур бухимдал нэмэгдсээр байна. Тус хотод чухал арга хэмжээнүүдийн өмнө аюулгүй байдлын хатуу арга хэмжээ авдаг ч "Тэг Ковид" бодлогын улмаас аль хэдийн ядарч туйлдсан иргэд цахим ертөнцөд уур бухимдал, шүүмжлэлээ ихээр илэрхийлж байгаа юм.

Бээжингийн хагас цэрэгжүүлсэн цагдаа нар гудмуудын хамгаалалтыг бэхжүүлж, Ардын Их Хурлын ордны ойролцоох хороолол, метроны буудлуудад эргүүл хийж эхэлжээ. Мөн нийслэл дэх цар тахлын дэгдэлтийг зогсоохыг тулд Хятадын ихэнх хэсгээс хамаагүй хатуу арга хэмжээ авч, хэдэн арван сая оршин суугчийг гурван өдөр тутамд шинжилгээнд хамруулж, бүх барилга байгууламж руу нэвтрэхэд хяналт шалгалт хийж байгаа аж. 

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.