СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол, Японы иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Монгол Улс, Япон Улсын ГХЯ-д хоорондын Консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагджээ.

Консулын зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд, Японы талаас Япон Улсын ГХЯ-ны Консулын газрын дарга Андо Тошихидэ нар тэргүүлж оролцсон байна.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд коронавируст цар тахлын үеийн үйл ажиллагаа, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хоёр талын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хууль зүйн болон нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.