СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-30

Эмнэлгүүдэд үнэгүй тараасан "Тоди" брэндийн живхийг дэлгүүрт зарж байжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

“Тнгри Групп” ийн үйлдвэрлэдэг "Тоди" брэнд нь жил бүр 100 000 живхийг /өнгөгүй уутанд савлан/ бяцхан хэрэглэгчдэдээ зориулан өрхийн болон төрөх эмнэлэг, хүүхдийн асрамжийн төвүүдэд үнэ төлбөргүйгээр бэлэглэдэг байна.

Гэтэл Хайлаастад байрлах хүнсний дэлгүүр тус үнэ төлбөргүй эмнэлгүүдэд байх ёстой живхийг нэг уутыг нь 10 мянган төгрөгөөр худалдаалж байжээ. Нярайд үнэ төлбөргүй тараагдах 1140 ширхэг буюу 76 боодол живхийг дэлгүүрт худалдаалах зорилгоор байршуулсныг тус компанийн зүгээс эсэргүүцэж, хуулийн байгууллагад хандсан ч гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.

Дэлгүүрийн эзэнд худалдаалахгүй байх шаардлагыг тавьсан ч "Надад хамаагүй. Зарна, эсвэл худалдаж ав" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

хариуцлага тооц
1 жилийн өмнө
202.21.107.77

үйлдэрлэгчид маань хаана ямар эмнэлэгт өгснөө мэдэхгүй байгаа юмуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.