ОХУ-ын иргэд үй олноороо Монгол руу орж ирж байна

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин өчигдөр цэргийн алба хааж байсан иргэдийг дайчилгаа /Оросын батлан хамгаалахын сайдын мэдээлснээр "Цэргийн алба хааж байсан 300 мянган иргэнийг цэрэгт татна" гэв/-нд татаж эхлэх талаар мэдээлсэнтэй шууд холбоотойгоор Хиагт-Алтанбулагийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын ачаалал эрс нэмэгджээ. 

Хил хамгаалах ерөнхий газраас өнөө өглөө "ОХУ-ын 261 иргэн өчигдөр хил нэвтэрсэн", ГХЯ-наас "Дараалал үүсээгүй, өмнөх шигээ хэвийн байгаа" гэж мэдээлсэн боловч, нүдээр харсан эх сурвалжуудын мэдээлж байгаагаар үүнээс ч илүү, магадгүй хэдэн мянган хүн нэвтэрсэн, нэвтрэхээр хүлээж байж мэдэхээр байна. 

site

 

 

"Кяхта" телеграм сувгийн мэдээлснээр иш татаж, "Орос-Монголын хилийн Хиагт хотод Монгол руу нэвтрэх гэсэн автомашины урт дараалал үүсээд байна. Оросын иргэд Буриадын нутгаар дамжин Монгол руу гарахыг эрмэлзэж байна" хэмээн sibreal.org сайтад бичжээ. 

ОХУ-ын иргэд хэсэгчилсэн цэргийн дайчилгаанаас зугтаж зөвхөн Монгол улс бус, хил залгаа Казакстан, Армен, Азербайжан, Турк, Финлянд зэрэг улс руу дүрвэж байгаа аж. 

Үүнээс улбаалж, Финлянд улс ОХУ-ын аяллын визтэй иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх бодлогыг хэрэгжүүлэхээр яаран бэлтгэж байгаагаа мэдээлсэн байна. Харин Монгол улсын Засгийн газар, холбогдох байгууллагаас энэ талаар ямар бодлого, журам гаргах гэж байгаа талаар одоогоор мэдээлсэн зүйлгүй байна. 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-д "Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно" хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар хамгийн ихдээ ОХУ-ын 34 мянган иргэнийг Монгол улс "шингээх" боломжтой юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.