СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-21

Ж.Сүхбаатар сайд одоогоор юу хийхээ ч ойлгоогүй явна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар тамгаа өчигдөр гардан авлаа. “Ямартай ч тамгатай сайд боллоо” хэмээн ихэд баяр хөөртэй яваа сурагтай.

Улаанбаатар хотын номер 1 асуудал болоод байгаа түгжрэлийг бууруулах ажлыг түүнд Ерөнхий сайд хариуцуулсан. Хэрэв бууруулж чадахгүй бол 2024 оны сонгуульд эрх баригч МАН, цаашилбал орон нутгийн сонгуульд амжилттай оролцож чадах нь эргэлзээтэй болно. Ж.Сүхбаатар тэсрэх бөмбөгөн дээр суусан гэдгээ мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Өөрөө сайд болно гэж зүтгэсэн үү, Ерөнхий сайд санал болгосон уу гэдгийг мэдэх юм алга. Баяр хөөр дүүрэн байхыг бодвол өөрөө ихэд хүссэн бололтой юм. Гэвчиг .

Яармагийн түгжрэл дээр ирж ажиллах боломж байгааг асуусан сэтгүүлч Ч.Доржоогийн асуултанд,  

-Замын хөдөлгөөнийг би гардан зохицуулахгүй. Яармагийн түгжрэл дээр надад тусгайлан шийдэх зүйл алга. Нийтлэг зохицуулалтын хүрээнд шийдэл бий. Сайд очихоор мэргэн санаа төрчихгүй хэмээн хариулж байх юм.

Шийдэх зүйлгүй, мэргэн санаагүй сайдтай болжээ дээ Монгол улс маань.

Гэтэл өнөөдөр “Буяны цуваа энэ өдрүүдэд түгжрэлд нөлөөлдөг. Ламаас асуусан цагаар ихэвчлэн явагддаг, тэр нь түгжрэлийн оргил цагтай давхцдаг” хэмээн бас жиргэлээ.

Цаагуураа амьддаа түгжрэл үүсгэнэ, нас барсан хойноо ч түгжрэл үүсгэнэ хэмээн нас барагсдаа хэлж байна хэмээн иргэд тайлж уншин, бухимдлаа илэрхийлж байна.

Монгол улсын Ерөнхий сайд аа. ЗГХЭГ-ын дарга аа. Түгжрэлийг бууруулах сайд Ж.Сүхбаатар чинь одоо болтол асуудлын шийдлээ олоогүй, танилцах нэрийдлээр цаг алдаад явна шүү. Ийм шийдэлгүй, санаагүй хүний гараас олигтой ажил гарах уу.

Угтаа бол бол Японы JICA байгууллага нийслэлийн авто зам, дэд бүтцийг 2020 онд судлаад хотын замын сүлжээ ядуу, төмөр замын зөрлөг дутмаг, замын сүлжээний холбоос, уялдаа муутай, замын хөдөлгөөний зохицуулалт сул, дүүрэг, хорооллууд дотор замын хэмжээ хязгаарлагдмал, мөн зогсоолын төлөвлөлт хийгээгүй, төв зам руу гарч, орох уялдаа холбоо муутай, шинээр баригдаж буй хорооллууд руу орох, гарах хөдөлгөөний ачааллыг тооцдоггүй, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хүүхэд зөөх, буулгах үед хөдөлгөөний ачаалал нэмэгддэг, томоохон дэлгүүрүүдийн ойролцоо түгжрэл үүсч байна хэмээн судлаад, шинжлээд гаргачихсан байна. Үүнээс л ажлаа эхэлмээр байх юм.  

Гэтэл, Монгол улсын сайд хэмээх өндөр дээд албан тушаалд томилогдчихоод, “Миний хувьд нийтийн тээвэр, авто зам, хот төлөвлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт-зохицуулалт чиглэлээр мэргэшсэн хүн биш” хэмээн өөрийгөө өмөөрөөд байгаа юм уу, хариуцлагаас мултрах нүхээ бэлдээд байгаа юм шиг тайлбар хэлээд суугаад байх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

СХД өндөрнастан Дашням гмөвгөчүүл
1 жилийн өмнө
192.82.84.120

Төр хэдэн өндөр настанаа мөнч их ад үзэж баина даа. Одоо бүр өвчинзовлондоо шаналсан хөгшчүүлдээ уудаг эмнии үнииг нэмж авахаргагүи болгосон. Гэтэл одоо олон тэрбум төлөвлөсөн түгжрэл үүсгэж байгаа гол шалтгаан нас барж баигаа хөгшчүүл болоо юу ингэж хуцаж баигаа саидаас 583 тэрбумаа салгаж аваад ИХГ огцруулаач. Занданшатар гуаи. Муусаин өндөр настанууд үниин өсөлт эмнии үнэ хомсдол та бүхнии нүд үзүүрлэсэн сэтгэлгээ ярьж баигаа үг бидэнд таалагдахгүи бна иим учир төрөөшинэчилж та бүхэн огцорвол яасан юм бэ. Их хурал Засгиин газар ард түмнээ гэсэн бодлогоалга баина шүү.

Зочин
1 жилийн өмнө
54.36.119.92

Өнгөрсөн хорвоо алалцаад яваад байж дээ. Хурдан зун болж оюутан хүүхдүүд амараасай.

Зочин
1 жилийн өмнө
103.212.119.232

Ийм ажил хариуцсан сайд томилно гэдэг төрийн гутамшиг...Их хурлын гишүүнээс өндөр амбицтай хотын даргын албан тушаалд байгаа хүн тэгэхлээр хэн юм...Ядаж энэ сайдын суудалд мэргэжлийн чиг хандлагатай хүн тавьсангүй,зүгээр л бялуу хуваасан...энэ сайд юу ч хийж чадахгүй ээ...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.