- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Энэ жилээс түүхий нүүрсний хэрэглээг хасаж, сайжруулсан шахмал түлэх НЗДТГ, БОАЖЯ-ны захирамжаас болж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо Ургах наран хорооллын оршин суугчид халаалтаа авч чадахгүй болжээ.
Төвийн шугам бус, хувийн хэвшлийн уурын зуухаар галладаг, тэр нь сайжруулсан нүүрс түлэх зориулалтын бус гэж оршин суугчид хэлж байна. Яамнаас газ хэрэглэх шаардлага тавьсан ч үнэ өндөр тул боломжгүй байдал үүсжээ. Ургах наран хороололд нийт 396 өрх амьдардаг. Өнгөрсөн жилүүдэд м2-даа дулааны төлбөрт 1100 төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 3500 төгрөгөөр төлөх нөхцөл үүсжээ.
Түүхий нүүрс түлүүлэхгүй, угаасан нүүрс түлэхээр хамгийн бага м2-тай айл дулааны төлбөртөө сард 130 мянга, их м2-тай айл дулааны төлбөртөө 300 мянгыг төлөх байдал үүссэн гэж оршин суугчдын төлөөлөл хэлж байна.
СӨХ-оос асуудал хариуцсан бүх газрууддаа хандсан ч шийдэгдэхгүй өнөөдрийг хүрчээ.
Ургах наран хороололд 200 дугаар цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Уурын зуухнаас халаалтаа бүрэн авч чадахгүйн улмаас 310 хүүхдийн сурч боловсрох эрх нь зөрчигдөж эхэлсэн байна. Халаалтгүйн улмаас хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэж, хүүхдээ дулаан хувцаслаж ирээрэй гэхээс өөр зүйл хэлж чадахгүй байна гэж цэцэрлэгийн аргазүйч учирлаж байв.
Ургах наран хорооллын оршин суугчид дулааны асуудлаа түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг холбогдох албаны хүмүүсээс хүслээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Toviin shugamd holboj ogoochee amgalanstants chadal alga uu?