Ховор өвчнөөр оношлогдсон хүүхдүүдээ хараагүй болохоос нь өмнө дэлхийгээр тойрон аялж буй гэр бүл

Канадын хос Эдит Лемай, Себастьян Пеллетье нар том охин Миагаа харааны асуудалтай болсныг анх анзаарахад тэр дөнгөж гурван настай байжээ. Ингээд тэд түүнийг мэргэжлийн эмчид үзүүлснээс хойш хэдэн жилийн дараа Миа "retinitis pigmentosa" гэх ховор өвчнөөр оношлогдож, ирээдүйд бүрэн хараагүй болох өндөр магадлалтай нь тогтоогдсон байна.

Тухайн үед хосын хоёр хүү Колин, Лорент нарт ч мөн ижил шинж тэмдэг илрэх болсон ба хөвгүүд 2019 онд мөн адил өвчнөөр оношлогджээ. Харин тэдний том хүү Лео энэ өвчнөөр өвчлөөгүйг мэргэжилтнүүд хэлсэн байна. бөгөөд Лемай энэ талаар "Бидний хийж чадах зүйл үнэндээ байхгүй. Өвчний нөлөөлөл хэр хурдан байхыг хэлж мэдэхгүй ч хүүхдүүд маань дунд насандаа бүрэн хараагүй болно гэж эмээж байна" хэмээжээ.

220907141521 08 family world trip before children go blind namibia full 169

Энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн Лемай, Пеллетье нар хүүхдүүддээ ирээдүйд тулгарах бэрхшээлийг даван туулах ур чадварыг олгохын зэрэгцээ шинэ содон зүйлсийг харуулж, мартагдашгүй дурсамжуудыг бүтээхийн тулд дэлхийгээр тойрон аялахаар шийдсэн байна. Хүүхдүүддээ зааны зургийг номон дээрээс харуулахаас илүүтэйгээр амьдаар нь харуулахыг хүссэн эцэг, эх тэдний ой санамж, дурсамжийг хамгийн сайн сайхан зүйлсээр дүүргэхийг хүссэн гэжээ.

Тус гэр бүл 2020 оны долдугаар сард аялалдаа гарахаар зэхэж байсан ч дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын улмаас төлөвлөгөөгөө хойшлуулж, улмаар энэ оны гуравдугаар сард Монреалаас хөдөлжээ. аж.

3Rldq 1663020622 236599 blog hypatia h 8fc7281e1d316742eb85cf5dc8bd08f8 h 1f4175a476560aae7a25de9cc11d1fe8

Хэдий тэд ирэх оны гуравдугаар сард Квебек руу буцахаар төлөвлөж байгаа ч одоогоор ирээдүйд огт санаа зовохгүй байгаа гэжээ. Харин өдөр өдрийг харамсах зүйлгүйгээр өнгөрөөж, шинэ содон газар, хүмүүсээс ихийг сурч байгаагаа олон нийтийн сүлжээндээ тогтмол нийтлэн хуваалцаж байгаа юм.

Себастьян Пеллетье гурван хүүхэд нь хараагаа алдахгүй ч байж магадгүй гэж найдсаар байгаа ч ирээдүйд юу ч тохиолдож болох тул тэднийгээ ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай болгохыг хүсэж байгаагаа тэмдэглэжээ. Тэрээр "Шинжлэх ухаан энэ өвчний шийдлийг олно гэж найдаж байна. Гэхдээ тийм зүйл болохгүй ч байж магадгүй гэдгийг бид мэдэж байгаа тул хүүхдүүдээ бэлэн байлгахын тулд чадах бүхнээ хийж байна" гэсэн юм.

297822668 627896882096085 4054990207355819539 n

297798179 627948968757543 5942151578347151533 n

299293316 633073488245091 7352205403345405204 n

297722099 627949162090857 5469823489628464759 n

300455967 637705047781935 7570567750631981952 n

302583628 644615030424270 3352225944697562144 n

301216828 640802794138827 4657135713992117761 n

Screenshot (847)

303682713 644614843757622 3148474821713678391 n (1)

297442823 626346962251077 343429736597948750 n

298539990 631008771784896 5534208443784377324 n

300095302 640168614202245 8628795536061397192 n

296199550 621882109364229 5681000501508444290 n

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.