Иргэн Б.Цэгмэд: Би сая Шар хадны эмнэлэгт бүтэн өдөр хоригдлоо
Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр байдаг.
Энэ жилийн хүндэтгэлийн өдрөөр /2022.09.10/ Ардчилсан намын гишүүд дэмжигчид Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Энэ үеэр иргэн Б.Цэгмэд дараах зүйлийг ярьжээ.
Тэрбээр, Миний бие Дорноговь аймгийн Улаанбадрах сумын зарим айл өрхийн мал, ураны цацрагийн хордлогын улмаас “мутацид” орж зургаан хөлтэй ямаа, ишиг хурга олширсон. Тэдгээр баримтуудыг сэтгүүлчдэд дэлгэж, бодит үнэнийг харуулсныхаа төлөө хилс хэрэгт гүтгэгдээд байна. Би сая Шар хадны эмнэлэгт 24 цаг, бүтэн өдрийн турш хоригдлоо. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд өглөө 9 цагт намайг хуурч авчирч байгаад хорьчихсон. Эрүүгийн цагдаагийн газарт мэдүүлэг өг гэсэн дуудах хуудас ирсэн. Тэр хуудсын дагуу намайг гавлаад, машинд ачаад Шархаданд аваачсан. Өдөржин хорьсон. Би чонон хөрвөсийн харшилтай. Амьсгалын зам бөглөрч хүндэрсэн тул СХД-ийн Эрүүл мэндийн төвд хэвтлээ.
Монголын өрх бүрийг дайрсан хэлмэгдүүлэлтийн хар шуургыг бид мартсан байна. Гэтэл энэ шинэ цагийн хэлмэгдүүлэлт дахин ирж байгааг сануулах хэрэгтэй байна. Иймд би үзэл бодлоо илэрхийлэхээр гарч ирлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.