СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-07-05

Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр нэг сарын хугацаатай онцгой арга хэмжээ авч ажиллахаар тохиролцов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны захиран хувиарлах хэлтсийн орлогч дарга Б.Батмэнд, Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК, “МАК цемент” ХХК, “Мон цемент билдинг материалс” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар цементийн ханган нийлүүлэлт, тээвэрлэлт, үнийн асуудлуудыг хэлэлцэв.

Үйлдвэрлэгч нарын зүгээс өмнөх уулзалтуудын үр дүн гарч вагоны тоог нэмсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Гэсэн ч үйлдвэрүүдэд өдөрт 20, 20 вагон шаардлагатай байгаа, УБТЗ-аас өдөрт 10 вагоноор хангаж байгаа учир гүйцэтгэл болон төлөвлөгөө нь 20-48 хувийн алдагдалтай явж байгааг хэллээ. Хэрвээ вагоны тоог үйлдвэрлэгч нарын захиалснаар өдөрт 20 болгож нэмэгдүүлвэл цементийн нөөц бий, үйлдвэрлэл болон уут савалгааны асуудал хэвийн байгаа талаар мэдээлэв.

Үйлдвэрүүдийн хувьд өдөрт 3000-3800 тонн цемент үйлдвэрлээд байх боломж байгаа ч төмөр замын тээврийн хүрэлцээгүй байдлаас үүдэн хомстол бий болж, дамжуулан борлуулалт ихсэж, үнэ өсч байгааг хэллээ. Тодруулбал өнөөдрийн байдлааар “МАК цемент” ХХК-ийн ууттай жижиглэнгийн үнэ 16.280 төгрөг, Хөтөлийн Цемент Шохой ТӨХК-ийн жижиглэнгийн ууттай цемент 15.275 төгрөг, задгай цементийн үнэ 269.000-325.600 төгрөгийн үнэ ханштай байгааг танилцуулав.

Үнэ өсч байгаа нь төмөр замын тээврийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан үйлдвэрүүд вагон түрээслэж, авто машинаар тээвэрлэлт хийж, мөн дамжуулан борлуулалт ихссэнээс үүдэлтэй гэлээ.

Харин “УБТЗ” ХНН-ийн зүгээс өмнөх уулзалтуудаар тохиролцсоны дагуу цементийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр вагонуудыг нэмж арга хэмжээ авч ажиллажээ. Дахин вагон нэмэх бололцоо хомс, учир нь вагоны тоо хүрэлцээгүй, мөн вагоны ачаа буулгалт буюу эргэлт удаашралтай, цементийн тээвэрт өдөрт 20, 20 вагон гаргавал бусад бараа тээврийн асуудлууд хүндэрнэ зэрэг бодит нөхцлүүдийг тайлбарлаж байв.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хүндрэлтэй нөхцлүүд их байгаа ч .

Тодруулбал. Мөн барилгын материалын 44-ийн зах дээрх цементийн хомстлыг арилгаж, дамжин борлуулалтын өсөлт оруулахгүйгээр үйлдвэрийн үнээр цементийг борлуулах, цаашдаа цементийн үйлдвэрүүд үнээ тогтвортой барих, зайлшгүй нэмэх нөхцөл үүсвэл тухайн бодит шалтгаануудаа урьдчилан мэдэгдэж байхыг Барилга, хот байгуулалтын дэд сайд үүрэг болголоо.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.