Ардчилсан намаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хориг тавих хүсэлт өглөө
Энэ сарын хоёрны өдөр болсон Ардчилсан намын 14 дүгээр Их хурлаас гарсан шийдвэрийг холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Сувд Эрдэнэ:
-Нэгдүгээрт Монгол Улсын эдийн засаг хямралд орж гадаад өр 34.9 тэрбум доллар, нэг хүнд оногдох гадаад өр 10 мянган доллар давж, ДНБ буурч, шатахууны үнийн өсөлт нэмэгдэж иргэдийн амьдрал хүндэрч байх энэ үед эрх баригч хууль тогтоогч байгууллага хэт улстөржиж, намынхаа гишүүдэд хариуцлага тооцож чадахгүй байгаа, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа УИХ-ыг тараах, эсвэл УИХ дарга Г.Занданшатарыг татан буулгахыг олонхоороо дэмжлээ. Мөн Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр АН дарга С.Эрдэнэ мөн болохыг 34-р тогтоолыг баталсан.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:
- АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж албан бичиг хүргүүлж байна. Учир нь Монгол улсын Ерөнхийлөгч ямар ч хуульд хориг тавих онцгой эрхтэй. Тиймээс энэхүү онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлээд хуйвалдааны аргаар баталсан УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд хориг тавих хүсэлт өгч байна. Монгол ардын нам АН-ын бүлгийн даргын асуудалд оролцох гэж хууль баталтал Д.Тогтохсүрэн даргад зориулсан хууль баталчихсан. АН-ын бүлэг анх УИХ-д сонгогдохдоо 11 гишүүнтэй байсан. Эндээс гурван гишүүн дүрмийн дагуу хариуцлага хүлээсэн. Ингээд УИХ дахь АН-ын бүлэг 8 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. УИХ-ын хуйвалдааны хууль хэлэлцэгдэж эхэлснээр Н.Ганбат гишүүн намын бүлгээс гарах шийдвэр гаргаж улмаар бүлэг тарсан. УИХ-д МАН ганцаараа бүлэгтэй болсон нь энэ хууль Д.Тогтохсүрэн гишүүнд ухсан нүх болоод үлдэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатарт мөн албан бичиг өгч байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.