ГХЯ: Монгол улсаас БНХАУ руу зорчих иргэд тусгаарлалтад орохгүй гэх мэдээлэл худал

Монгол Улс, БНХАУ-ын хоорондын хуваарьт нислэг сэргэж, Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд МИАТ компани долдугаар сарын 10-нд нислэг үйлдэнэ.

БНХАУ-ын талаас Улаанбаатар хотоос Хятад руу нисэж буй зорчигчид нисэхээсээ өмнө тав хоног, Гуанжоу, Хөх хотод очоод 10 хоног буудалд тусгаарлагдах шаардлага тавьж байгаа юм.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор цахим орчинд "Монгол улсаас БНХАУ руу зорчих иргэд ямар нэгэн тусгаарлалтад орохгүй" гэх мэдээлэл тархаж эхэлжээ.

289514594 1400517110425537 3871434756467893322 n

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад: Хятадын ЭСЯ-ны Консулын хэлтсээс албан ёсны тодорхойлолт гаргаж өгөөгүй, худал мэдээлэл гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.