Мариуполийн гангийн үйлдвэрт үлдсэн цэргүүдийг аврахаар ажиллаж байна

ОХУ-ын цэргийн хүчинд бүслэгдээд буй Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэрт хоргодож байгаа цэргүүдийг аврахын тулд "боломжтой ба боломжгүй бүхнийг" хийж байгаа гэж Украины албаныхан мэдэгджээ.

байна. Азовсталь үйлдвэрээс өнгөрөгч даваа гарагт 264 цэргийг нүүлгэн шилжүүлж, Оросын дэмжлэгтэй босогчдын мэдэлд байдаг бүс нутагт хүргэсэн болохыг тэрээр хэлсэн билээ. Тэгвэл мягмар гарагт дахин долоон автобус үйлдвэрийн талбайгаас гарч явсан гэж "Ройтерс" агентлаг мэдээлжээ.

Оросын прокурорууд "Украины дэглэм Донбассын энгийн иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн" гэж үзэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба үүний хүрээнд Украины бүх цэргийг байцаана гэж мэдэгдсэн юм. Харин Киевийн эрх баригчид Москватай тохиролцсон нүүлгэн шилжүүлэх хэлэлцээрийн хүрээнд дайчдаа олзлогдсон орос цэргүүдээр солилцохоор төлөвлөж байна.

MHPCOBYRZNNCFEI3B5XURHXZQM

Мариуполийн гангийн үйлдвэрийг хамгаалж байсан цэргүүдийг "Манай баатрууд" гэж нэрлэсэн хатагтай Маляр нүүлгэн шилжүүлэх ажиллагаа нь тэднийг аврах цорын ганц арга зам гэж онцолжээ. Украины Парламентын гишүүн Леся Василенкогийн хэлснээр, Улаан загалмайн нийгэмлэг болон НҮБ-ын тусламжтайгаар

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Азовсталь гангийн үйлдвэрээс нүүлгэн шилжүүлсэн Украины цэргүүдтэй "олон улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу" харьцана гэж мэдэгдсэн ч тус улсын хууль тогтоогчид "Азов" батальоны дайчдыг "нацист гэмт хэрэгтэн" гэж зарлах төлөвлөгөөг өнгөрөгч мягмар гарагт дэвшүүлсэн бөгөөд ингэснээр Украины тал тэднийг цэрэг солилцох үйл ажиллагаанд хамруулах боломжгүй болох юм.

Ukraine avec la reddition des soldats Marioupol est elle tombee aux mains des Russes

c9f82c46 c20c 482a b5df 8ac895d4f5c7

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.