АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХХҮЕГ-ын удирдлагуудыг мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 долоо хоногийн өмнө

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Л.Дашдэмбэрэл тэргүүтэй албан тушаалтнуудыг хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхээ дансаар их хэмжээний мөнгө гарган авч завшиж, “угаасан” байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.

Улмаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд ХХҮЕГ-ын байранд болон компьютер, санхүүгийн бичиг, дансны хуулгуудыг нь нотлох баримт болгон хурааж, Л.Дашдэмбэрэлээс мэдүүлэг, тайлбар авсан байна.

Мөн албан өрөө болон гэрт нь прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэлтэй хамт Санхүү, төлөвлөлтийн газрын дарга Б.Цэрэндаваа, тус газрын Төсвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Мэндбаяр, Тамгын газрын албан тушаалтан Д.Ичинноров нарыг шалгаж байгаа аж.

Тэднийг бүлэглэн өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд рүү 200 сая, аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс рүү 400 сая, нийт 600 сая төгрөг шилжүүлж, уг мөнгөө буцаан авч ашиглан, гүйцэтгэлийг хуурамчаар гаргаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй гэнэ.

Цар тахлын улмаас улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн үед буюу 2020-2021 онд ХХҮЕГ-аас өрхийн амьжиргааны түвшний үнэлгээг улсын хэмжээнд дахин хийнэ гэх нэрээр 400 сая гаруй төгрөг зарцуулна хэмээн авч завшсан байж болзошгүй аж. Учир нь цар тахлын хөл хорионы үед дээрх судалгааг хийх боломжгүй байсан билээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.