ТАНИЛЦ: Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх зааварчилгаа

Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой боллоо.

Даатгуулагч таны E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой юм.

Шимтгэл төлөх заавартай танилцана уу.

- E-Barimt аппликэйшндаа UPDATE хийж, нэвтрэх.

- Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.

- Даатгуулагчийн төрлөө сонгох.

- Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.

- Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.

- Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох

- Төлбөрийн боломжуудаас сонгох

Та шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг ЭНД дарж шалгаарай.

271542002 247599347516384 2435420942506875820 n

271602448 247599287516390 4622404268819774651 n1

271497340 247599327516386 7649171400992353038 n1

271482191 247599384183047 7832039815199787194 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.