Ч.Хүрэлбаатар: БНХАУ хилээ гуравдугаар сард нээхгүй...
Монгол улсын импортын бүтээгдэхүүний 70 орчим хувь нь нэвтэрдэг Эрээний боомт хэзээ нээгдэх вэ гэдэг нь өнөөдөр хурцадмал асуудлын нэг болоод байна. Өнөөдрийн “Өдрийн сонин”-д УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Би бол энэ Өвлийн олимпын дараа гуравдугаар сард хил нээгдэхгүй гэж бодож байгаа” гэж ярьжээ.
Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүний авсан мэдээллээр урд хил дөрөвдүгээр сар хүртэл нээгдэхгүй нь ээ.
БНХАУ-ын хувьд дотоодод илэрсэн халдварыг хатуу хөл хориогоор харьцангуй богино хугацаанд дарж чадаж байгаа. Иргэд нь ч Засгийн газартаа ам сайтай байгаа гэнэ. “Иргэдийн сэтгэл ханамж нь өндөр байгаа ийм үед хилээ нээж, улс орон, иргэдээ эрсдэлд оруулахгүй л болов уу гэж “Экономист” сэтгүүлд бичсэн байна лээ” гэж Ч.Хүрэлбаатар гишүүн нэмж мэдээлэв.
Удахгүй Монгол болон Хятадад Цагаан сарын баяр хоёрдугаар сарын эхээр тохионо. Залгуулаад, Хятадад Өвлийн олимп зохиогдож, хоёрдугаар сарын 27 хүртэл үргэлжилнэ. Араас нь ХКН-ын хурал зарлагдаад байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дөрөвдүгээр сар хүртэл урд хил нээгдэхгүй гэсэн нь бодитой болж таараад байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.