СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-11-03

🔴 LIVE: Г.Батзориг: Койн бол мөрийтэй тоглоом шиг эрсдэлтэй гэж ойлгох хэрэгтэй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Койны өнөөгийн нөхцөл байдлын талаар эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа. Өнөөдөр дэлхий даяар 7000 гаруй койн гарчихаад байна. 2010 оноос хойш гарсан платформ суурьтай 100 хүрэхгүй койн бол ардаа хөгжүүлэлт хийгдэж, хөрөнгө оруулалт хийгддэг тул эрсдэлгүй гэж үздэг.

Олон улсад гараагүй койнууд бол 6 сараас дээш хугацаанд өсөөд тэгээд буурдаг. Хөгжүүлэлт төсөл бизнес хийгдэхгүй байна. Үнийн хэлбэлзэл өндөр байна. Тэглээ ч одоогоор манай улсын Засгийн газар, Монголбанк мөнгөн тэмдэгтээр хүлээн зөвшөөрөхгүй.

Одоогоор бол койн гаргаж байгаа хүмүүсийн хувьд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүй байна. Түүнчлэн гол ашиг бол койноос гадна койн руу ороход арилжаа хийж байгаа шимтгэлээс олж байгаа юм.

Хөрөнгийн зах зээл дээр байгаа компаниудын жилийн орлогыг хэдхэн өдрийн дотор олоод ашгаа аваад гарч байна. .

Өчигдөр гэхэд Зэс койн 80 төгрөгөөс эргээд 5 төгрөг болтлоо унасан. Энэ хооронд 80 төгрөгөөр авсан иргэдийн хувьд эрсдэл үүрсэн гэж ойлгож болно. 50 сая төгрөгөөр аваад өнөөдөр 3 сая төгрөгтэй үлдэж байгаа юм. Ер нь бол мөрийтэй тоглоом тоглож байгаа юм шиг эрсдэлтэй гэж ойлгох хэрэгтэй.

Иргэдийн хувьд байраа барьцаанд тавьж, машинаа зарж, цалингийн зээл авч санхүүгийн эрсдэлтэй нөхцөлөөр эрсдэл үүрч байна. Койнчид өөрсдөө хэлдэг “Алдах хэмжээгээрээ тогло” гэж иргэддээ зөвлөмөөр байна.

Одоо ардаа алт, үл хөдлөхтэй гээд койн гаргаж байна. Үүний цаана бол тухайн компани банкнаас зээл авах боломжгүй тул хамгийн хялбар аргаар хөрөнгө босгох арга бол койн гэж харчихсан байна. Учир нь банкнаас зээл авахад барьцаа, хүү, хугацаа гээд олон шалгууртай..

Монголын койн биткойн шиг олон улсын зах зээл дээр хүмүүс мэдэж байгаа юу гэдгийг иргэд өөрсдөөсөө асуух хэрэгтэй.

Ирэх оноос хууль гарна. . Иргэдээс 20, 30 тэрбум төгрөг татлаа гэдэг. Тэр мөнгө нь хаана байна. Тэр мөнгө хүний наймаа, гадаад арилжаанд явж байгааг бид мэдэхгүй. Таны оруулсан мөнгө хаана явж байна гэдэг нь аймшигтай. Тийм учраас хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй. Он гараад үүнийг зохицуулсан хууль хэрэгжиж эхэлнэ. Жишээлбэл, 100 хүний 5-6 мөнгөтэй болоод бусад нь хоосон хоцорч байна.

Өнөөдрийн байдлаар бирж дээр арилжаалагдаж байгаа дүн 2 их наяд төгрөг хүрсэн. Өнөөдөр Монгол улсын хадгаламжийн хэмжээ 19 их наяд төгрөг. Энэ мөнгөний 10-15 хувь уг зах зээл дээр эргэлдэж байна гэсэн үг гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
64.119.19.79

Тэгээд яаах юм банкинд хийж улс төрчдийн хоол болох уу. Хүмүүс өөрсдөө эрсдлээ даагаад авч байгаа юманд чи нэг их санаа зовоод л. Чиний төлж буй татвар, чиний хүүхдийн ирээдүйг хулгайлж байгаа төрийн авилгалын талаар халаач хамаа

Зочин
2 жилийн өмнө
150.129.142.211

хамаа,чи бол жинхэнэ тэмбүүтэй орк бн.

Зочин
2 жилийн өмнө
64.119.17.167

Хамаа ч гэх шиг… мөнхжин чи хоншоортой дуйварчин шүү.

Зочин
2 жилийн өмнө
64.119.17.167

Хамаа ч гэх шиг… мөнхжин чи хоншоортой дуйварчин шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.