СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ДЭМБ: Коронавирусийн гарлыг тогтоох сүүлчийн боломж ч байж магадгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Ковид-19 цар тахал БНХАУ-ын Ухань хотод анх илэрснээс хойш бараг хоёр жилийн хугацаа болох гэж байгаа ч хүн төрөлхтөн уг вирусийн гарал үүслийг тогтоож чадаагүй хэвээр байна. ДЭМБ-ын эрдэмтдийн баг Уханьд ажилласан ч мэдээлэл хомс, үйл ажиллагааны хүрээ хязгаарлагдмал байснаас коронавирусийн гарлыг тогтоож чадаагүй хэмээн тайлбарладаг.

Тэгвэл энэ удаа юм. Энэ удаад эрдэмтэд вирус Уханий зах дээр амьтнаас хүнд халдсан уу, аль эсвэл лабораториос алдагдсан уу гэдгийг тогтоох ажээ.

Хятадын Засгийн газар коронавирусийг лабораториос алдагдсан гэх таамгийг эрс эсэргүүцсээр ирсэн юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Уханьд ажилласан ДЭМБ-ын баг Ковид-19 сарьсан багваахайнаас хүнд халдсан байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлсэн боловч мэдээллийг баталгаажуулахын тулд дахин ажиллах шаардлагатай гэдгийг хэлж байсан.

. ДЭМБ-ын удирдлагын зүгээс Ковид-19-ийн үүсэл гарлыг тогтоох сүүлийн боломж ч байж магадгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус вирусийн үүсэл гарлыг тогтоох нь ирээдүйд цар тахал дахин тархахаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.179.25.218

Хятдууд оруулахгүй дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.