Урьдчилсан дүнгээр Э.Батшугар, Ц.Идэрбат нар ялалт байгуулж байна
УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт дууслаа. Урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар, Ц.Идэрбат нар ялалт байгуулж байна. Гэвч ирц 50 хувьдаа хүрээгүйн улмаас тус хоёр тойргийн зарим хэсгийн хороон дээр дахин саналт хураалт явуулах нь тодорхой боллоо. Ингэхдээ өмнө нь санал өгсөн сонгогч дахин өгөхгүй.
Тодруулбал, 20:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн сонгогчдын ирц 31.26 хувьтай байгаа бол Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын ирц 33.76 хувьтай байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.