СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2021-10-05

Чингис хааны тухай түүхэн сэдэвт "Godsend" нэртэй кино хийхээр төлөвлөж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль шинээр батлагдсаны дараа Лос-Анжелес хотод ажилладаг продюсер Уэнди Крам Чингис хааны тухай бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээх төсөл дээр Монголын продюсерүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа зарлалаа гэж энтертайнмент мэдээллийн голлох сайт "Deadline" мэдээлжээ.

Мэдээлэлд дурдсанаар, энэ киноны зохиолыг Жэй Лиотта бичиж байгаа юм.

"Монгол Улсад бүтээж буй кино зардлын 45 хүртэлх хувийг буцаан олгох зэрэг олон улсад өрсөлдөхүйц дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн хуулийг Монгол Улсын парламент саяхан баталсан. Тиймээс "Godsend" киног бүтээх нь тун цагаа олсон явдал юм" гэдгийг Жэй Лиотта онцолжээ.

Харин Крам "Энэхүү зохиол нь Монголын соёлыг өмнө нь Холливүүдэд огт харуулж байгаагүй өнцгөөс харуулах бөгөөд түүхэн ойлголт, өрөөсгөл ойлголтуудыг хөндөх болно. Аливаа түүхэн киног бүтээхдээ өнөө үетэй хэрхэн уялдаа холбоотой байгааг харуулах ёстой бөгөөд энэ зохиолд үүнийг тод харуулдаг" гэж хэлсэн байна.

"Deadline Hollywood" нь кино, телевиз, онлайн, дижитал болон холбогдох бусад салбар зэрэг энтертайнментын бизнесийн салбарын мэдээллийн голлох эх сурвалж бөгөөд дэлхийн энтертайнментын бизнесийн хамгийн найдвартай мэдээллийн сайтуудын нэг юм.

Эх сурвалж: Deadline

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.