LIVE: Ж.Сүхбаатар: Хуульзүйн сайд С.Зоригийн хэрэг дээр нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц байр суурь илэрхийлэх нь буруу
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас С.Зоригийн хэргийн талаар тодруулга авлаа.
Тэрбээр “Энэ хэрэг 1998 оноос хойш 23 жил шийдэгдээгүй явж байна. Хууль зүйн асуудал гэхээс илүү одоо бол хэнд итгэх вэ гэдэг асуудал яригдаж байна. Захиалагчийг зарла гээд байгаа. Захиалагчийг зарладаггүй олж тогтоодог байгаа. Яагаад захиалагчийг олж илрүүлэхгүй байна гэдэг нь өөрөө асуудал.
Т.Чимгээ гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон гэдэг асуудал байгаа. Гэхдээ энэ бол гэм буруутай эсэхийг тогтоогоогүй зөвхөн эрүүдэн шүүсэн тул сулласан. Тэрнээс бол мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа. Т.Чимгээгийн зөв бол хуулийн байгууллага системээрээ хүнд байдалд орох юм биш үү. Т.Чимгээ нар гэм буруугүй нь тогтоогдоогүй байхад хэргийн талаар ярьж болохгүй. Цаашлаад хуульзүйн сайд С.Зоригийн хэрэг дээр нийгэмд буруу ойлголт төрүүлэхүйц байр суурь илэрхийлэх нь буруу. Хэргийн талаар ярих нь улс төрийн талцал, олон нийтийн санаа бодлыг гааруулах гэсэн санаа. Уг хэрэгт хяналт тавьж байгаа прокурор юу хийж юу бодож сууна вэ. Өнөөдрийн хэлж, ярьж байгаа асуудал нь хэргийг олж тогтооход ямар ч ач холбогдолгүй. Энэ хэрэг цаашлаад 10 жил үргэлжилж магадгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.