СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-15

🔴 LIVE: ОСНААУГ-ын ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, Сүхбаатарын талбай дээр бөмбөлөг хөөргөлөө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо болно тус салбарын ажилчдын төлөөлөл “ОСНАА-орхигдуулж болохгүй салбар” акцыг Сүхбаатарын талбай дээр зохион байгууллаа.  Тэд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж бөмбөлөг хөөргөлөө.

Салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Жавзандулам:

-Жилийн дөрвөн улирлын турш байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд, 24 цагаар эмч, цагдаа, онцгойгийн алба хаагчидтай адилхан тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлуудыг сайжруулахаар өнөөдөр хөндөн тавьж байна. 

Улсын хэмжээнд 130 гаруй орон сууцны байгууллагууд төр, орон нутаг, хувийн хэвшил гэсэн өмчийн олон хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулж, 15 мянга гаруй хүн ажилладаг.

Холбооноос хийсэн судалгаагаар ОСНААҮ-ний салбар ажиллах хүчний хомсдолд орсон гэх үр дүн гарсан бөгөөд нийт ажиллагчдын 43 хувь нь дөрөв хүртэл жилийн хугацаанд ажлаасаа гардаг. Ажлаасаа гарч байгаа шалтгаан нь цалин бага, нийгмийн хангамж муу, суралцах асуудал дээр дэмждэггүй, цалингийн хэмжээ ипотекийн зээлийн шалгуурт нийцдэггүй зураг байдгийг хэлж байгаа юм.

Тиймээс 2022 оны төсөв хэлэлцэгдэж эхлэх гэж байгаа энэ үед манай салбарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох албаныханд хандаж байна.

Тиймээс салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга бөгөөд ОСНААУГ-ын ТУЗ-ын дарга Б.Батбаясгалан, ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр нарт хүргүүлсэн албан бичигт дурдагдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх шаардлага тавьж байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батмөнх
2 жилийн өмнө
202.126.88.232

үнэхээр хүнд нөхцөлд гар хөлөө хайруулаад наранд халууцаад бид дуугүй л ажилладаг шүү төр засаг маань бас биднийгээ харж үзэх цаг нь болсон шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.