СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2021-09-09

🔴 LIVE: Ц.Хосбаяр: МЧБХ-ны НБД Б.Батбаяр надад "Орхоныг би хорлочихоод чамд мөнгө олж өгөх ёстой юм уу?" гэсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Хосбаяртай ярилцлаа. Тэрээр "Ажлаа хийж чадахгүй байгаа Чөлөөт бөхийн холбооныхон зайгаа тавьж өгөх хэрэгтэй" хэмээн өгүүлж байна. 

Чөлөөт бөхийн дасгалжуулагч Ц.Хосбаяр: 

-Дэлхийн аваргын тэмцээний хуваарь жилийн өмнө гардаг. Гэтэл одоо МЧБХ-ны шигшээ багийн тамирчин тус бүр дунджаар есөн сая төгрөг хувиасаа гаргаж явахаар болчихоод байна. Холбоо болон БТСХ дээр төсөв мөнгө байхгүй гэсэн. Мөнгөө төсөвлөөд, үлдээсэн байх ёстой шүү дээ. Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга "гадуур мөнгө хайгаад явж байна" гэсэн. Ийм байж болохгүй л дээ. 

Мөн, "Женко" группийн тамирчин Г.Отгонжаргалыг эмнэлгээс гаргангуут нь Дэлхийн аваргад явуулна гэж байна. Клубын ерөнхийлөгч Х.Баттуулын хийж байгаа ажил. Эмнэлгээс гарсан хүн арван хэд хоногийн дараа тэмцээнд орохоор ямар амжилт үзүүлэх юм бэ. Ажлаа хийж чадахгүй байгаа Чөлөөт бөхийн холбооныхон зайгаа тавьж өгөх хэрэгтэй байна. 

-МЧБХ-ны ЕНБД Б.Батбаяртай холбоотой олон зүйл яригддаг. П.Орхоныг хорлосон гэж та мэдэгдэж байсан? 

-Б.Батбаяр бол сая олимпод ганцхан зорилготой очсон. Тэр нь "хэрэв С.Батцэцэг медаль авах юм бол би мөрөн дээрээ суулгаад гүйнэ шүү" л гэсэн. Өөрөөр энэ хүн холбоонд юу ч хийхгүй байгаа. "Олимпод есөн тамирчин явснаас найм нь финалдсан" гэж яриад байгаа. Финалдана гэдэг чинь хүрлийн төлөө тоглоно гэсэн үг шүү дээ. Гэтэл найман тамирчнаас гурав нь цэвэр ялагдсан. Гэхдээ би тамирчдаа муу хэлэхгүй.  

Тамирчин нь ямар мэх хийхийг энэ хүн мэдэхгүй. С.Батцэцэг ямар мэх хийхийг мэдэхгүй хүн шд. Иймдээ олимпоос хойш холбоогоор үзэгдээгүй. Одоо байгаа таван дасгалжуулагч нь түүнд бөлдөгдүүлчихсэн. 

П.Орхоны хувьд би Б.Батбаярт салаавч өгч байгаад хэлж байсан, "Орхоныг чи хорлосон шүү" гэж. Б.Батбаяр болохоор "Орхоноос илэрсэн сэргээш бол зөвхөн тариагаар хийдэг юм байна" гээд байгаа. Б.Батбаяртай 2016 оноос хойш харьцаж байсан мсжүүдээ би Дэлхийн аваргын дараа ил болгоно. Юутай ч хэдэн хүүхдүүд минь хэл амгүй яваад ирэг. Надтай нэг удаа "Орхоныг би хорлочихоод чамд мөнгө олж өгөх ёстой юу?" гэж хэлж байсан хүн шүү. 

Би бол Б.Батбаярын дэргэд сургуулийг нь төгссөн мэргэжлийн дасгалжуулагч. 20 хэдэн жил дасгалжуулагч хийж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
124.158.67.49

Unen ug helje Ts.Hosbajar dasgaljulagch.

Боль
2 жилийн өмнө
66.181.160.110

Тамын тогооны үлгэр шиг юмаа. Ийм байдалтай амжилт гаргана гэж мөрөөдсний ч хэрэггүй.

Д Ганбат
2 жилийн өмнө
202.55.188.42

ЦХосбаяр бол насаараа тамирчин дасгалжуулагч хийж яваа Монголоо гэсэн сэтгэлтэй мэргэжлийн хүн шүү

Irgen
2 жилийн өмнө
202.55.188.45

Ene Batbayar gedeg nuhur Orhon Hosbayariig horlood bgaa yum bish Mongoliig horloson odoo boliochee.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.207

Атаархуу. Шуналтай хэдэн юмнаас болж хайран хүүхдүүд хохирох юм даа

Ооо
2 жилийн өмнө
192.82.76.207

Аль аль нь бүтэхгүй гарууд. Тэнэг бацаанууд шиг л аашилдаг

Зочин
2 жилийн өмнө
150.129.140.126

Орхоныг яалт ч гүй хорлосон. Тэр хорлогдоогүй бол ч бас л юм дуулгах байсан даа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.