Оюутнууд хөнгөлөлттэй зорчих картаа захиалах заавар
Нийслэлийн Боловсролын газраас 2021-2022 оны хичээлийн жилд оюутнуудад нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт шинээр олгох болон эрх сунгах удирдамжийг танилцууллаа.
- Удирдамжид дурдсанаар их, дээд сургуулиудын захиргаа, суралтын алба нь БШУЯ-наас тогтоосон хяналтын тоонд багтаан, шинээр карт захиалах оюутнуудын мэдүүлгийг хүлээн авч баталгаажуулна. Ингэхдээ иргэний үнэмлэх, карт захиалах мэдүүлэг, оршин суугаа хаягийн тодорхойлолт өгнө.
- Оюутанд зориулсан цахим төлбөрийн картыг шинэ авах үнэ 3,600 төгрөг байх бөгөөд уг төлбөрийг Улаанбаатар Смарт Карт компанийн Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд хийж баримтаа өгнө.
- Их, дээд сургуульдаа элссэний дараагаар буюу наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 4-нийг хүртэл хугацаанд оюутнууд шинэ карт авах хүсэлтээ сургалтын албандаа өгөх юм.
- Хоцорсон болон хамрагдаж амжаагүй оюутнууд 09 сарын 20 хүртэл хүсэлтээ гаргана.
- Есдүгээр сарын 4-14-нд дээрх мэдээллийг системд оруулснаар 14-нөөс эхлэн их, дээд сургуулиудын захиргаа, сургалтын албаар дамжуулж, нийтийн тээвэрт зорчих цахим төлбөрийг картыг оюутнуудад олгоно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.