Эрүүл мэндийн сайд Эх нялхсын удирдлагыг "эмч нарын цалинг нэмэхийг дэмжсэн" гэх шалтгаанаар халжээ

Төрөөс эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж байгаа том асуудлын нэг бол эмнэлгийн байгууллагын засаглал, бие даасан байдлыг бодлогоор дэмжиж эрүүл мэндийн тухай болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хуульд томоохон заалтуудыг оруулж баталсан явдал.

ЭМЯ Арьс өнгөний эмнэлэг нэг, гуравдугаар эмнэлгүүдэд ТУЗ байгуулах шийдвэр гаргасан боловч ЭМЯ хууль зөрчин ТУЗ-ийн даргыг олонхын саналаар бус яамны газар, хэлтсийн даргаар шууд дээрээс томилсноос болж эмнэлгүүдийн ТУЗ хуульд заасан эрх үүрэг, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадахгүйд хүрч нэр хүнд нь унахад хүрсэн.

Эрүүл мэндийн яам эмнэлгийн ТУЗ-ийн даргыг газар, хэлтсийн даргаар томилж, эмнэлгийн санхүүгийн удирдлагыг гартаа авч, эмнэлгийн удирдлагыг томилдог эргээд эмнэлгийн удирдлага нь сайддаа үйлчилдэг энэ тогтолцоог өөрчлөх гэж эрүүл мэндийн салбарын хамт олны эсэргүүцэлтэй тулгарч байна

Тухайлбал гуравдугаар эмнэлэг сайдын санал болгосон тус яамны газрын даргыг хүлээн зөвшөөрөөгүйгээс болж тус эмнэлгийн ТУЗ-ийн даргын асуудал одоо хүртэл томилогдож чадаагүй байна. Түүнчлэн нэгдүгээр эмнэлгийн ТУЗ-ийн даргын шийдвэрээс болж тус эмнэлгийн даргын асуудал  шүүхээр шийдвэрлүүлэх асуудал болон хувирчээ.

Эрүүл мэндийн сайд дүрс оношилгооны эмчийн мэргэжилтэй тэрээр яам болон эмнэлгийн удирдлага бүрийг эхо болон дүрс оношилгооны эмчээр бүрдүүлсэн. Тухайлбал юм.

ЭМЯ  эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод асуудалд хөндлөнгөөс оролцолгүй, эмч ажилчдынхаа асуудлыг бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.