БИЧЛЭГ: Хулгайлагдсан хүүтэйгээ 24 жилийн дараа уулзжээ

1997 онд Хятадын зүүн мужид хоёр ойтой Гуо Шинзен хулгайлагджээ. Түүнийг олох эрэл улс даяар өрнөсөн боловч саяхныг хүртэл мухардаад байсан юм.

. Шандон мужийн Лиаоченг хотын цагдаагийн газар Гуо Шинзенийг олсон тухай мэдээлсэн байна. Тэр одоо Хеньан мужид амьдардаг, нас биед хүрсэн эр болжээ. Эцэст нь төрсөн эцэг эхтэйгээ уулзсан бичлэгийг цагдаагийн газраас олон нийтэд дэлгэсэн байна. 

Түүнчлэн . Түүнийг гэрийнхээ гадаа тоглож байхад нь үл таних эмэгтэй хулгайлсан хэмээн эцэг нь 1997 онд цагдаад мэдүүлсэн байна. Холбогдох хүмүүс цусны шинжилгээ, бусад нотлох баримтуудын тусламжтайгаар хүүг олжээ. 

Уг хэрэг огт хаагдаагүй байсан бөгөөд өнгөрсөн 24 жилийн хугацаанд цагдаа нар хайгуулаа үргэлжлүүлсээр байсан юм. Түүний эцэг Гуо Гантан 20 гаруй жилийн турш хүүгийнхээ сургийг гаргаж чадаагүй ч хайгуулаа хэзээ ч зогсоох талаар бодож байгаагүй гэнэ. . Хүүгээ олохын тулд бүх хадгаламжаа цуцалж, зээл авч, 10 мотоцикл эвдсэн ч цүнх дүүрэн хүүгийнхээ зургийг үүрсээр эрлээ үргэлжлүүлсэн байна. 

2015 онд "Lost and Love" нэртэй киног түүний амьдралаас сэдэвлэн бүтээж, Хонконгийн од Энди Лау гол дүрд нь тоглосноор уг хэрэг дэлхий дахинд хүрчээ.  

210713225242 01 china abducted child reunited intl hnk scli exlarge 169

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.