Ерөнхийлөгчийн шадар туслах Б.Түвшинжаргал консулаар явна
Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Сахилгын хорооны дарга Б.Пагва Монгол улсаас Бүгд найрамдах Чех улс дахь ЭСЯ-нд зөвлөх, ЕТГ-ын ахлах референт Б.Оргилсүрэн Вашингтон дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн даргаар тус тус томилогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Дипломат албанд ажилласан туршлагагүй хүн /Жүдо бөхийн холбооны нарийн бичиг М.Бөхбат/-ийг томилох нь хуульд нийцэхгүй, хэл ам гарах учир эхнэр Б.Оргилсүрэнг томилж, гэр бүлээр нь шагнасан гэсэн яриа гарч байсан.
Шагналын гэж хэлж болохоор томилгоо одоо ч үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Л.Түвшинжаргал шүүгч болох гэж зүтгээд /дэлгэрэнгүй унших/, амжилт олоогүй тул Сан-Франциско дахь ЕКГ-т консулаар суух "болзол" хангажээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, ШИНЭ намын дэд дарга Л.Болд ч ХБНГУ-д суух Элчин сайдад зүтгэж байгаа гэсэн мэдээ байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.