СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Б.Батдаваа: Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлоос үүдэлтэй үнийн өсөлт гарч болзошгүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

“Халуун сэдэв” булангаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваатай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар ярилцлаа.

Инфляц дөрөвдүгээр сард 5.6 хувь болж огцом нэмэгдсэн. Инфляц 5.6 хувьтай гарахад 3.4 хувь буюу 61 хувь нь хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалсан. Хүнсний бараа бүтээгдэхүүний жилийн үнийн өсөлт 12.4 хувьтай байгаа. Энэ дотроо өсөлтөд нөлөө үзүүлсэн нь мах, махан бүтээгдэхүүн. Жилийн дүнгээр махны үнэ 17-18 хувийн өсөлттэй гардаг. Тэгэхээр.

Хүсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт /ҮСХ/

 2020 оны VI сар                          2021 VI САР

  • Хонины ястай мах  10393      12664
  • Үхрийн цул мах      15075      16565
  • “Шинэ Сүү”            2706        2841                                       
  • Будаа                    3606         3661
  • Гурил I                  1157         1376
  • Ургамлын тос         3500         4395
  • Элсэн чихэр           2720         2713
  • Өндөг                    335           433
  • Талх “Зууван чех”  1585         1699
  • Алим фүжи сорт     4239         5580
  • Сонгино импортын 1684         2147 
  • Нийт дүн:              47000       54074

Махны үнэ нэмэгдсэн нь хоёр шалтгаантай гэж харж байгаа. Урд аймгуудад ноднин жил гантай байсан учраас малын махны гарц муу байсан. Нийлүүлэлтийн доголдол үүссэн. Энэ нь коронавирусийн халдвараас болж, аймаг, сумдад хөл хорио тогтоосноос болсон. Хавар махны үнэ өсөж, долдугаар сараас буцаад унадаг. Тэгэхээр махны үнийн хувьд улирлын онцлогоос шалтгаалж, өссөн байх.

Жилийн 5.6 хувийн үнийн өсөлтийн 30 хувь буюу 1.7-1.8 хувийн өсөлтийг импортын барааны үнэ эзэлж байгаа. Манай улсын хэрэглээний сагсны 45.5 хувийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг. Гэхдээ инфляцад үзүүлэх нөлөө бага энэ нь ханш тогтвортой байсантай холбоотой.

Зарим хилийн боомтуудад доголдол үүссэн. Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлоос үүдэлтэй үнийн өсөлт гарч болзошгүй байна. Тэгэхээр үүнээс сэргийлж, төрийн байгууллагууд ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн сарын байдлаар импортын бараа бүтээгдэхүүний өсөлтөд нөлөө гараагүй.

Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш нэмэгдэж байгаа нь манай улсын эдийн засагт сайнаар нөлөөлнө.. Цар тахлыг яаралтай бууруулж чадвал эдийн засаг сэргэх таатай боломж бүрдэнэ. Иргэдийн харилцах хадгаламж 5.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Цар тахал гээд иргэд худалдан авалт хийхгүй байгаатай холбоотой хадгаламж нэмэгдсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.