СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонгууль-2021 | 2021-06-09

🔴 LIVE: Сүхбаатар дүүрэгт сонгуулийн ирц туйлын хангалтгүй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны санал авах хэсгийн байрнаас шууд дамжуулан хүргэж байна.

Сонгуулийн 28-18-1-р хэсгийн хорооны бүртгэлийн ажилтан:

Манай хэсгийн хороонд бүртгэлтэй 2452 сонгогч байгаа. Гэвч 15:30 цагийн байдлаар 784 хүн л өглөөнөөс хойш саналаа өглөө. Ирц ердөө 35 хувьтай байна.

Сонгуулийн 28-18-1-р хэсгийн хорооны ахлагч:

Манай хэсгийн хороонд саналаа өгч буй хүмүүсийн ердөө 35 хувь нь л саналаа өгөөд байгаа нь туйлын хангалтгүй байна. Оройны 22.00 цаг гэхэд нийт сонгогчдын 50 орчим хувь нь саналаа өгчих байх болов уу. Уг иргэд сонгуульдаа идэвхтэй оролцвол эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед улс оронд маань хэрэгтэй л байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн:

Иргэд та бүхнийгээ сонгуульдаа идэвхтэй оролцоорой хэмээн уриалж байна. Та бүхний сонголт таны ирээдүйтэй маш нягт холбоотой учраас хариуцлагатай хандаарай хэмээн хэлмээр байна.

Сүхбаатар дүүргийн сонгуулийн санал авах байруудад одоогоор ямар нэгэн зөрчил маргаан гараагүй, асуудалгүй үргэлжилж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.