? LIVE: Баянзүрх дүүрэгт 55-59 насны иргэд сонгуульдаа хамгийн идэвхтэй оролцож, саналаа өгч байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт эхэлснээс хойш гурван цаг өнгөрлөө. Иргэдийн сонгуулийн ирц, идэвх ямар байгааг Баянзүрх дүүргийн 25-р хорооны 25-21-2 дахь санал авах хэсгээс сурвалжиллаа.

Баянзүрх дүүргийн 25-р хорооны 25-21-2 дахь санал авах хэсгийн ахлагч:

Манай хэсгийн хороон дээр 2154 сонгогч бүртгэлтэй байгаа.

Саналаа өгөхөөр ирж буй иргэд хаяг андуурах зөрчил мэр сэр гарч байна. Өөр бусдаар ямар нэгэн зөрчилгүй санал авах ажил хэвийн үргэлжилж байна.

Иргэд саналаа өгөхийн тулд заавал иргэний үнэмлэхтэйгээ ирэх шаардлагагүй, хурууны хээгээ уншуулаад саналаа өгч болно.

192486727 385377492891709 7920789606779585310 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.