СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Жилд дунджаар 20 орчим иргэн Туул голд амь насаа алддаг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням: Нийслэл хотын хувьд жилийн дөрвөн улирлаа даган гамшгийн эрсдэл нь нэмэгддэг. Өвлийн цагт объектын түймэр ихэсдэг бол хаврын улиралд шар усны үер, өнжмөл өвсний түймэр, зуны улиралд гол ус, үерийн дуудлага тасрахгүй.

. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад объектын гал түймэр 28.3, аврах ажиллагааны дуудлага 16 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ маань Ковидтой холбоотой. Иргэдийн хувьд гэртээ байснаар бага насны хүүхэд харгалзах хүнтэй байсантай холбоотой.

Он гарсаар гал түймэрт 14 том хүн, зургаан хүүхэд амь насаа алдсан байгаа. Усанд осолдож, дөрвөн иргэн амиа алдсан байна. Мэргэжлийн байгууллагууд иргэдийн амь насыг хамгаалахыг тулд урьдчилан сэргийлэх ажил хэрэгжүүлж байна.

Зуны дэлгэр цагт ногоон бүс руу зорчиж, архи согтууруулах ундаа хэрэглэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй байлгаснаар усанд эндэх тохиолдол байдаг гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн амиа хорлох, уул хадаар зугаалж яваад төөрөх дуудлагад НОБГ-ын албан хаагчид ажиллаж байна. .

Хөдөөнөөс ирж суурьшиж байгаа иргэддээ анхааруулж хэлэхэд. Тэгэхээр хашаа байшин худалдан авахдаа хорооны Засаг даргаас асууж, Гамшгийн эрсдэлийн атлас зэргийг харж хаана хамгийн их эрсдэлтэй газрын мэдээллийг авах хэрэгтэй. Энэ зун үер усны аюул нүүрлэж болзошгүй тул анхаарууштай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
124.158.107.35

жил болгон тэр 20 хүний нэг болох гээд усруу ороод байдын байхдаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.