АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Халуун сэдэв | 2 долоо хоногийн өмнө

🔴 Халуун сэдэв: Өөрийн амьдардаг хашаандаа тоглож байх үедээ 23 хүүхэд автомашины осолд өртөж, нас баржээ

Нийтэлсэн
2 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 долоо хоногийн өмнө

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоо: Эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас үүдэн бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөөр байна. 

Монгол улсын хэмжээнд 2011-2020 оны байдлаар хүүхэд өртсөн нийт 9779 осол бүртгэгдэж,  10,332 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 9874 хүүхэд буюу 95,7 хувь нь гэмтэж, 485 хүүхэд буюу 4,7 хувь амь хохирсон байна.

Нийт ослын 8,358 буюу 85 хувь, гэмтсэн хүүхдүүдийн 8,699 буюу 88 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол амь хохирсон хүүхдүүдийн 386 буюу 80 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өнгөрөгч онд улсын хэмжээнд 625 хүүхэд зам тээврийн осолд өртөж, , 30 хүүхэд нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ буюу тээврийн хэрэгсэлд буруу тээвэрлэсний улмаас осолд өртөж амь хохирсон байна.

Энэ оны эхний 4 сарын байдлаар хүүхэд өртсөн осол, хэрэг 69 бүртгэгдэж, хэргийн улмаас 11 хүүхэд нас барж, 56 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан байна.

Энэ нь шууд эцэг, эх насанд хүрэгчдийн хариуцлага, анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэй ослууд юм. 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулсны улмаас тухайн

Тээврийн цагдаагийн албанаас жил бүр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Бяцхан зорчигч” аяныг өрнүүлдэг билээ. Энэ жилийн хувьд бид ЭМЯ-тай хамтран “Хүүхдэд ээлтэй жолооч” аяныг нэг сарын хугацаатай Улсын хэмжээнд зохион байгуулахаар ажиллаж байна. Арав хүртэлх насны хүүхдийг хараа хяналтгүй хөдөлгөөнд оролцуулахыг байхыг анхааруулж байна. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

 Анимэ сан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.