Тэмээчин Н.Байгалмаа тэнгэрийн орноо зорьжээ
Хоёр бөхт монгол тэмээгээр баруун европт хүрнэ гэж түмэн олныг гайхшруулж явсан тэмээчин бүсгүй Н.Байгалмаа тэнгэрийн орныг зорьжээ.
Тэрээр өчигдөрхөн/2021.05.15/ "Шинийн гурваны өдөр бор өргөөгөө шинэ буйранд нь бариад, Муурын байшингийнхаа суурийг цутгаж амжууллаа... Шинэ төлийн уурагны баяр хийж энэ хоёр өдөрт манай ураг удам халуун баяр их хөдөлмөр дүүрэн байлаа..." хэмээн бичиж байсан билээ.
Гэтэл түүний ээж Норжмаа өнөө өглөө:
"Түмэн олон минь ээ! энэ сайхан охиноо үүрд алдлаа.Сайхан охиноо зуурдаар явуулсан надад амьд явах эрх байхгүй ээ! хэмээн эмгэнэн гашуудаж байгаагаа бичжээ.
Зуурдаар амиа алдсан тэмээчин Н.Байгалмаа саяхнаас өөрийн "тэмээ" брэндийн үндэсний хувцас урлаж эхэлсэн бөгөөд хэсэг хугацаанд тусдаа амьдраад байсан нөхөртэйгээ ч эвлэрэн, "тэмээ" брэндийн модель болгон тэд эв найртай амьдарч байсан юм.
Чухам юунаас болж амиа алдсаныг мэдэхгүй ч өдгөө гучин хэдхэн настай эрмэг бүсгүй, Монгол гэх нэрийг дэлхийд таниулахад өнгөрсөн хоёрхон жилд асар том хувь нэмрээ оруулсан нэгэн дайчин бүсгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Нийт Монгол түмнийхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.