СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-05-15

Хууль бусаар алт олборлож байсан иргэдийг саатуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
2 жилийн өмнө

Төв аймгийн засаг даргын захирамжаар Аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагаар ахлуулсан ажлын хэсэг, Баян, Сэргэлэн сумын удирдлага, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Аймгийн замын цагдаа, Экологийн цагдаа, ИТХ хамтран 2021.05.13-14 нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн, Баян сумын нутагт хууль бус алт олборлож байсан иргэдийг газар дээр нь очиж шалган байгаль орчинд ноцтой хохирол учруулсан иргэдийг саатуулан дугуйт ачигч, өөрөө буулгагч Хова, суудлын авто машин, ашиглаж байсан техник тоног төхөөрөмж нийт 42 авто машин журамлан Төв аймгийн саатуулах төвд шилжүүллээ.

Дээрх зөрчлийн дагуу байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар холбогдох хуулийн байгууллагад шилжүүллээ.

Цаашид сум орон нутгийн иргэд хууль бус ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийг үйлдэл дээр нь баримтжуулах, хууль хяналтын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэж иргэний үүргээ биелүүлэн орон нутгаа хамтран хамгаалахыг уриалж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
2 жилийн өмнө
103.140.11.201

Za yahav dee ydarsan ard tumen

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.52

Яадарсан хүмүүсдээ юун ч дээрэлхүү юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.