LIVE: АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ: Ц.Тувааны намд АН-ын банкны данс байгаагүй
АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ хуваагдаад байгаа АН-аас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын хэн нь нэр дэвших талаар байр сууриа илэрхийллээ.
АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ:
-Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ маргааш шийдвэрээ гаргаж, хэн нэгэнд нь нэр дэвших эрхийг нь өгөх байх. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг гэдэг хоёр хүний гайг нь ч, гавьяаг нь ч монголын ард түмэн, АН-ын гишүүд сайн мэднэ. Иймд зарчмын хувьд, нэр дэвшсэн хүнийг нь олонхоо дагаад, дэмжээд явъя гэж хэлмээр байна. Намраас намын даргын асуудлаа шийдвэрлэнэ биз.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал буюу "ЖАН" намынхан намын даргын сонгуулиар намын албан ёсны дансгүй, нэр дэвшигчдэд хувийн данс өгсөн байсан. Энэ утгаар нь би С.Эрдэнийн АН-ыг хүчинтэй гэж харж байгаа.
-Та УИХ-ын сонгуулиар С.Эрдэнийн эсрэг байсан байх аа?
-Женко буюу Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намыг өмчлөх гэснээс болоод л хуваагдал үүссэн шүү дээ. Үүнийхээ төлөө С.Эрдэнэ сүүлийн 4-5 жил муу, муухайгаар дуудуулж байна. Ингэж хэлүүлчихээд цоролзоод гараад ирдэг эрийн хуйх юм даа гэж би харж байгаа.
Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өөртэй нь холбоотой ҮХНӨ-ийн заалтыг мэдэхгүйгээр гарын үсэг зурсан. Наймдугаар анги төгссөн хүн шүү дээ. Боловсролын байдлаасаа болоод өнөөдөр нэр дэвшиж чадахгүй болчихоод байж байна.
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хүчтэй өрсөлдөгч байж чадах уу?
-Бүлгийн дарга Д.Ганбат шиг хоёр намд хоёуланд нь бүртгүүлээд явсан бол ялах боломж байсан гэж харж байгаа. Н.Алтанхуяг даргын хувьд сүүлийн жилүүдэд самбар дээр зураг зурах л ажил хийсэн. Намынхнаа дандаа харлуулдаг. МАН-ыг нэг ч муулаагүй дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.