Ардчилсан нам "Зоригтой үг" индэр ажиллуулж эхэлжээ
Өчигдөр эсвэл өнөөдөр таны эрхийг зөрчсөн, эрх чөлөөнд тань халдсан үйлдэл гарсан уу?
Хэрэв тийм бол болсон явдал, бодит кейсээ илгээж, зоригтой үгээ Ардчилсан намын албан ёсны FB page рүү хаяглаж илгээхийг тус намаас уриалж байна. Танд тулгарсан асуудлыг хүлээн авах, зөрчигдсөн эрхийн талд зогсох, асуудлын араас мөшгих, сурвалжлага бэлдэх, бодлогын судалгаа боловсруулах зорилготой "Зоригтой үг" индэр Ардчилсан намын дэргэд ажиллаж эхэлжээ.
Монголын улс төрийн хамгийн том хүчнүүдийн нэг, баруун төвийн үзэл, эрх, эрх чөлөөг сурталдагч Ардчилсан намыг сөрөг хүчний үүргээ биелүүлж, иргэд, бизнесийнхээ талд нөмөрлөн зогсох ёстой гэсэн хүлээлтэнд бага ч болов хүрэхээр ийнхүү ажиллаж эхэлсэн гэлээ.
Тэд “Өнөөдөр та зориг гаргаж, хувь хүний зөрчигдсөн эрхийн шаналал, бизнесийн зөрчигдсөн эрхийн гацаа, улс төрийн эрх зөрчигдсөн буглаа, шүүх хуулийн зөрчигдсөн эрхийнхээ идээ бээрийг шахаж үгээ зоригтойгоор хэлэхгүй бол маргааш гэхэд таны үг хэлэх эрхийг ч эрх баригчид булаахад бэлэн байгаа"-г дурдаж, эх сурвалж, эзнийг хамгаалж, ийм зөрчил дахиж гаргахгүй байхад анхаарч, нийгмийн бугшсан бүхэнтэй тэмцэхээ, түүнийг залруулахаа илэрхийллээ. Тус намаас таны өгсөн мэдээллийн эх сурвалжийг нууцалж, хүсвэл нийтэд мэдээлэхгүй гэлээ.
Иргэн танд үг байвал Ардчилсан намын албан ёсны FB page рүү илгээгээрэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.