СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн хамгийн том туулайг гэрээс нь хулгайлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Геннисийн номд бичигдсэн дэлхийн хамгийн том туулай Английн Вустерширт байдаг ажээ. Гэвч түүнийг гэрээс нь хулгайлсан хэрэг гарсан байна. .

129 см урт туулайг Дариус гэдэг байна. Түүнийг өнгөрсөн бямба гарагийн шөнө цэцэрлэгт хүрээлэн дэх торноос нь хэн нэгэн үл таних этгээд хулгайлжээ. 2010 онд Геннисийн номд бичигдэж байсан хайртай амьтнаа алдсан эмэгтэй олсон хүнд шан харамж амлахаас гадна Твиттерээр дамжуулан “Дариусыг авсан хүн буцаагаад өгчихөөч дээж, гуйж байна” хэмээн хүсчээ. Учир нь Дариусыг үржилд оруулахаар хулгайлсан байж магадгүй гэж сэрдэж байгаа бөгөөд уг амьтан хэт хөгширсөн тул үржилд орж чадахгүй болсон гэдгийг тайлбарласан байна.

Вустерширын цагдаагийн газар Эдвардс хатагтайтай хамтран ажиллаж, Дариусыг олохоор хэргийг мөрдөж байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Батболд
1 жилийн өмнө
202.55.188.38

Харамсалтай хэрэг гарчээ сэтгэлийн тэнхээтэй байгаарай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.