Богд хааны ордон музейг Энэтхэгийн Засгийн газрын санхүүжилтээр засварлана

Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр юм. 

441

Монгол Бурхан Шашинтны төв Гандантэгчэнлин хийд нь өөрөө соёлын томоохон өвд тооцогддог. Түүхийн он цагуудад хэв шинжээ хадгалан ирсэн үнэт өвийг энэ хэвээр хадгалах, сэргээн засварлахад Энэтхэг улсын засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр болсон юм.

Мөн Гандантэгчэнлин хийдэд музей, номын сан байгуулах талаар яригдсан байна. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор Соёлын сайд Ч.Номин, элчин сайд М.П.Сингх нар газар дээр нь ирж танилцлаа.

43

Тус хийдэд нэг сая гаруй хосгүй үнэт ном, судар хадгалагдаж байна. Эдгээр ном судруудыг судлаачдын эргэлтэд оруулах үүднээс дижитал хэлбэрт шилүүлэхээр болсон. Цахим хэлбэрт шилжүүлснээр соёлын хосгүй бүтээлийг хадгалах, хамгаалах, олон нийтэд хүргэхэд чухал ач холбогдолтойг соёлын сайд онцоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.