Д.Энхбат агсанг хурц гэрлээр шарж, олон хоног унтуулалгүй байцааж байжээ
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган Д.Энхбат гэдэг иргэнийг БНФУ-аас ТЕГ-ын ажилтнууд хулгайлан авчирж, эрүү шүүлт тулган тамласаар байгаад үхлүүт болгосон гэх мэдээлэл олон жилийн өмнө хэвлэлээр хэсэг гарч байгаад нам гүм болсон.
Уг асуудал гарсан даруйд ХЭҮК-т Д.Энхбатын өмгөөлөгч Л.Санжаасүрэн гомдол гаргаж байсан талаарх баримт мэдээлэл өнөөдөр ил боллоо.
Өмгөөлөгч Л.Санжаасүрэн ХЭҮК-т гаргасан гомдолдоо "ТЕГ-ын ажилтнууд 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Франц улсад очиж, Д.Энхбатыг хууль бусаар баривчилж, тариа тарьж, архи болон шингэн зүйл уулгаж, ухаан алдуулж, Герман улсаар дамжуулан онгоцоор Монголд авчирч, ТЕГ-ын доорх нууц байранд олон хоногоор хорьж, хөл нь газар хүрэхгүйгээр өндөр сандал дээр суулгаж, удаан хугацаагаар байцааж, ухаан алдуулах, хурц гэрлээр шарж гялбуулах, шөнө дөлөөр ээлжлэн байцааж зодох, архи болон шингэн зүйл шахах зэргээр эрүүдэн шүүж, олон хоног хууль бусаар хорьсны эцэст 5 дугаар сарын 25-ны өдөр Алтанбулагийн хилийн ойролцоо Цагдаагийн ажилтан Батсүх гэгчид хүлээлгэн өгч эрхийг зөрчлөө" хэмээжээ.
Уг асуудлыг ХЭҮК-оос шалгахаар очиж шаардлагатай мэдээллийг гаргуулахаар нэхэмжлэхэд улсын нууц гэж хэлээд халгаадаггүй байсан байна.
Түүгээр ч зогсохгүй Д.Энхбат хэрхэн эрүү шүүлт тулгагдан тамлагдсан талаараа хэвлэлийнхэнд яримагц түүнийг улсын нууц задалсан хэмээн буруутгаж, шүүхээр ял оноон хорьж байсан цочирдом баримт ил боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.