Оны өмнөхөн суллагдсан Г.Сарангэрэл дахин хар тамхины хэргээр баригджээ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл 2018 оны хоёрдугаар сард хар тамхины төрлийн "мөс" хэрэглэж байгаад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнуудад үйлдэл дээрээ баригдаж байсан. 

Тэрээр энэхүү үйлдэлдээ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс 3 жил 8 сарын хорих ял шийтгүүлж, ял шийтгэлээ биеэр эдлэн, 2020 оны 11 дүгээр сард суллагдсан юм. Гэтэл тэрээр энэ сарын 24-нд их хэмжээний "мөс"-ийг олон улсын шуудан илгээмжээр аваад байхдаа дахин баригджээ. 

Г.Сарангэрэлтэй холбоотой бас нэг мэдээлэл байгаа нь тэрээр суллагдсаныхаа дараа буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 13-нд Мунзуй хочит Г.Нямдоржтой хамт байхдаа цагдаагийн байгууллагад баригдсан. Гэвч энэ хэргээс мултарсан бөгөөд зөвхөн Г.Нямдоржийн талаар "Хар тамхи хэрэглэж байгаад гэрээсээ баригджээ" хэмээн мэдээлэгдээд өнгөрсөн юм. 

Г.Сарангэрэлийн удаа дараагийн эдгээр үйлдэл нь түүнийг засраагүйн хангалттай нотолгоо бөгөөд энэ удаад ямар хүмүүсээс олон улсын шуудан илгээмжээр их хэмжээний хар тамхиа авсныг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.