LIVE: Б.Жагар: Гурван хувийн хүүтэй зээлийг ард иргэдэд тэгш хуваарилахгүй бол УИХ-ыг тараана

Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэмцэгч Б.Жагар гурван хувийн хүүтэй зээлийг ард иргэдэд тэгш хуваарилахгүй бол УИХ-ыг тараана хэмээн мэдэгдэв. 

Б.Жагар: 

-Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж 3 хувийн хүүтэй зээл гаргаж байгаа боловч энэ нь босго, шалгууртай байна. . Гэтэл та бүхэн мэдэж байгаа 50 гаруй УИХ-ын гишүүн зөвхөн иргэний үнэмлэхээ үзүүлээд тэрбум тэрбумаар нь зээл авсан байсан. Ард түмэн зээл авах гэхээр шуудай дүүрэн бичиг баримт нэхэж байна. 

Цар тахлаас үүдэн аж ахуйн нэгжүүд маш хүнд байдалд ороод байна. .

Иймд бид 3 хувийн хүүтэй зээлийг ард итгэдэд тэгш хуваарилахгүй бол УИХ-ыг тараана. Үндсэн хуулийн 19,1 дүгээр зүйлд заасан нийгэм, эдийн засгийн баталгааг хангуулахын төлөө тэмцэнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.