АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 1 сарын өмнө

Монголын Засгийн газар, Рио Тинто компани шинээр тохиролцоно

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Г.Ганчимэг
1 сарын өмнө

Монголын Засгийн газар болон Рио Тинто компаниуд удаан хугацааны турш үл ойлголцсоны дараа Оюу Толгойн зэсийн уурхайн өргөтгөлийн санхүүгийн зардлын зохицуулалтыг шинээр боловсруулах тохиролцоонд хүрсэн тухай Nikkei Asia хэвлэлд нийтэлжээ.

. Гүний уурхайн өргөтгөлийн зардал өсөн нэмэгдсэн нь Монголын өмнөх Засгийн газар болон Рио Тинтогийн хооронд үйл ойлголцол үүсгээд байсан юм.

Анхны гэрээ ёсоор Монголын тал Оюу Толгойн 34 хувийг эзэмшихээр заасны дагуу Засгийн газар өнгөрсөн жилээс эхлэн ноогдол ашиг хүлээж аваагүй нь олон нийтийг бухимдлыг нэмэгдүүлсэн юм. Төслийн хугацаа хоёр жилээр сунгагдаж, зардал 1,5 тэрбум ам.доллараар нэмэгдэн 6,8 тэрбум ам.долларт хүрсэн нь уурхайн нөөц дуусахаас өмнө ноогдол ашиг хүлээж авч чадахгүй байдал үүсэхвий гэсэн түгшүүрийг үүсгэж байгаа юм.

Сүүлд мэдээлснээр төслийг хэрэгжүүлж буй Монголын Засгийн газар, Рио Тинто компани тохиролцоог шинээр бүрдүүлэхээр байна. Засгийн газрын хэлэлцээрийн багийн гишүүн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго “талууд 2015 оны хэлэлцээрийг зогсоохоор санал нэгдсэн ба Рио Тинто зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хүсэлтээ илэрхийлсэн” гэжээ. .

Төслийг хэрэгжүүлэгч талуудын гол анхаарлаа хандуулж байгаа зүйл нь зардал нэмэгдсээр байгаа асуудлыг цаашид хэрхэн зохицуулах болоод байна. Оюу Толгойн төлөөлөн удирдах зөвлөл дэх Засгийн газрын төлөөлөгч Э.Баясгалан “Ирээдүйд гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөөр байвал хэрхэн зохицуулах тухай гүний уурхайн өргөтгөлийн гэрээнд тусгагдаагүй байгаа учраас шинээр гэрээ хэлэлцээр байгуулах хүсэлтэй байгаа” гэжээ.

Өнгөрсөн баасан гарагт Рио Тинто 230 тэрбум төгрөгийн татварын төлөлтөө хийж эхэлсэн тухай мэдээлсэн билээ. Монголын Засгийн газрын олон улсын арбитрын нэхэмжлэлийн дагуу энэ долоо хоногт дахин 420 тэрбум төгрөгийг хүлээж авах юм байна. Оюу Толгойн төслийн хүрээнд 2012 онд ил уурхайгаас алт олборлож эхэлсэн ба гүний уурхайг 2022 оны аравдугаар сард нээхээр төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Nikkei Asia


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.